Говийн гайхамшигт 6 амьтны нэг бол Хулан буюу зэрлэг илжиг юм. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь Манай оронд байдаг. Биеийн урт 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрнэ.

Гэрийн адуутай харьцуулахад, толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай, хул зүстэй. Хулан сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан тархац ихээхэн хумигдахаас гадна энэ мэт ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор тоо толгой эрс буурчээ.

Тус амьтан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн тодорхойлогджээ.

Монгол улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулсан.