"НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ"-ЭЭР ХОРИГДОЖ БАЙСАН А.ГАНХУЯГ СУЛЛАГДАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН УУ
1 цагийн өмнө

"Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг суллаж, хилийн хориг тавьсан гэх мэдээлэл цацагдлаа.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад, А.Ганхуягт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан, хэрэг одоо шүүхэд байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааны талаар прокурорт шүүхээс мэдэгдээгүй прокурор оролцоогүй гэх тайлбар өглөө.
Хэргийг эргэн сануулбал, автобусны парк шинэчлэлийн ажилд оролцохоор нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх ёстой байсан ч 100 автобус нийлүүлсэн, эдгээр автобуснууд шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болжээ.







Зочин · 41 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh