МАН-ын бага хурал ирэх сарын 4-д болох гэж байна.Хурлаар хэлэлцэх гол асуудал нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах явдал юм.


МАН-ын удирдлагуудын өгүүлж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах талаар нам дотроо явуулсан сунгаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ы Ерөнхийлөгч Д.Оюунхорол нар хамгийн олон саналыг авчээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар санал асуулгаар хамгийн олон санал авсан Б.Бат-Эрдэнийг бус намын дарга Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа гэнэ.


Тэр ч бүү хэл Гадаад Харилцааны Сайд асан, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдыг нэр дэвшүүлэх сонирхол ч С.Баяр, Н.Багабанди нарын бүлэглэлд бий аж.
Харин  Монгол улсын 2013 оны сонгуульд нэр дэвшихээр нэгэнт шийдэн, үндсэндээ бэлтгэл ажлаа хангаад буй УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Б.Бат-Эрдэнэд хэрэв МАН боломж олгохгүй бол МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвших хувилбарыг  сонгож магадгүй тухай өгүүлж байна.

Э.Мягмар