Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хороо И-Март худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд зургаадугаар сарын 24-ний 22:39 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23:25 цагт тархалтыг зогсоож, 00:15 цагт бүрэн унтраасан байна.

Алба хаагчдыг очиход тус төвийн VI давхарт үйл ажиллагаа эрхэлдэг гал тогооны өрөөнд гал гарч байсан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.