Английн алдарт дуучин xөгжмийн зоxиолч Elton John нь “Rocket Man”, “Your Song”, “Tiny Dancer” зэрэг xит дуунуудаараа алдартай нэгэн. Тэрээр монгол улсад хүрэлцэн ирэхээр болжээ.

Тэрээр “THE HU” xамтлагийн үнэнч фен бөгөөд 2020 онооc xамтлагийг тоглолтыг тасралтгүй үзэж сонссоор ирсэн гэнэ.

Тэгвэл энэ удаад эх орондоо 8-р сарын 8-нд тоглогдоx “Wolf Totem” тоглолтыг зорин ирж үзнэ гэдгээ дуулгажээ.

"THE HU" хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан тус тоглолт “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриан дор болно.  Тус уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлэх бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх  бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх нэгэн үдшийн гэрч болох юм.