Элсэлтийн Ерөнхий шалгалт өчигдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн билээ. Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээрх хоёр хичээлээр шалгуулж 800 оноо авсан сурагчдыг зарлалаа.

Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч 2 шалгуулагч 800 оноо авсан байна.

  • Октябрын Маргад "Амгалан" 40-р сургуулийн сурагч
  • Эрдэнэсайханы Цэлмэг НЕБ-ын 24-р сургуулийн сурагч

Англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Улсын хэмжээнд нийт ирц 95,2 хувьтай гарчээ. Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна.

800 оноо авсан сурагчдаас 100-100 буюу бүтэн оноогоо авсан 3 шалгуулагч байна.

  • Батбаярын Сайнболд НЕБ-ын 93-р сургуулийн сурагч
  • Батхүүгийн Амархүү Нийслэлийн "Улаанбаатар" сургуулийн сурагч
  • Энхбаатарын Шижир НЕБ-ын 2-р сургуулийн сурагч

800 оноо авсан суралцагчдыг аймаг, дүүргээр нь харвал:

  • БЗД-8
  • ХУД-6
  • БГД-5
  • СБД-3
  • СХД-2
  • Орхон аймаг-3
  • Завхан, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймгаас нэг нэг шалгуулагч 800 оноо авчээ. 800 оноо авсан сурагчдадаа халуун баяр хүргэе.