Төрийн соёрхолт Д.Болд: Амласан ёсоороо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж бэлэглэх албан бичгээ өглөө
2 цагийн өмнө

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд хувийн зардлаараа цэцэрлэг барьж, нийслэлд хүлээлгэн өгөхөөр болсноо цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ.
Тэрбээр “Урлагийн салбарт “Камертон” хамтлагтайгаа 31 жил, харин өөрийн бие даасан соло уран бүтээлээ хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр хүндэтгэлийг тайзан дээрээс дуу хуураараа дамжуулан авдаг байсан бол энэ удаад бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан өөрийн зүгээс цэцэрлэг барьж, хотдоо бэлэглэхээр шийдлээ” гэсэн юм.
Тэгвэл Д.Болд "Амласан ёсоороо Улаанбаатар нийслэл хотдоо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж, бэлэг болгох ажлаа албан бичгээр, ном журмынх нь дагуу Нийслэл Хотын Засаг даргын тамгын газарт өөрийн биеэр ирж бичиг хэрэгт нь хүлээлгэн өглөө. Удахгүй надад уулзах цаг өгөх байх аа" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Түүний энэхүү санаачлагад маш олон иргэд талархаж буйгаа илэрхийлсээр байгаа аж.







