Монгол Улсын Их хурлаас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-аас баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Дараах байршилд байгаа булш, бунхныг www.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой.

​Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийтийн суварганд залах болно.