Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрхзүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

ШШГЕГ-т 60 орчим мянган гүйцэтгэх хуудас байгаа. Үүний 35 мянга нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр. Биелэлт нь ердөө 13 хувь. 7.1 их наяд төгрөгийн 17.748 шүүхийн гүйцэтгэх хуудас байгаа. Эдгээр хуудсууд түдгэлзсэн байдалтай буюу иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байгаа юм. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс шинэчлэл хийж, шүүхийн шийдвэрийг гарцаагүй хэрэгжүүлдэг эрхзүйн орчныг бүрдүүлнэ.