Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 8-нд олгоно
2 цагийн өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, мөн Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг долдугаар сарын 8, 28-ны өдрүүдэд олгоно.
Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 8-нд, насны хишгийг долдугаар сарын 2, 28-нд, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж-ийг долдугаар сарын 23-нд тус тус олгохоор хуваарь гаргажээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагаас иргэдэд халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг урьдчилан танилцуулж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой байна.







