ШИНЭ КЛИП: МУГЖ Л.Банзрагч "Наадмын өглөө"
1 цагийн өмнө

МУГЖ Лодойн Банзрагч "Наадмын өглөө" шинэхэн клипээ цацлаа.
Тэрээр Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнөхөн ийнхүү шинэхэн клипээ цацаж сонсогч түмнийхээ сонорыг мялаалаа.
"Наадмын өглөө" дууны шүлгийг А.Лхагва тэрлэсэн бол аяыг Б.Сайнтөмөр зохиожээ. Тус клипний Ерөнхий продюсероор MGL Media Group Э. Батхүү ажиллаж, "Гүюүлэн" студид клипийг бүтээжээ.






