Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Энэ үеэр  Д.Лүндээжанцанд Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессорт ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ.

Тэрээр тавхан хоногийн өмнө  "Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав. Цаг алдалгүй хурдан шуурхай мэс засал хийсний хүчинд эмчилгээ амжилттай болж миний амь нас аврагдав" хэмээж байсан юм. Тэгвэл бие нь илааршиж буй бололтой. Өөрийн биеэр Төрийн ордонд хүрэлцэн ирж Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.