Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн засварлаж буй.

Засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаажээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо,  1 дүгээр байрны чанх хойно "Отгон жолоо" жолооны курсийн урд талд /авто замын баруун урсгал/ хөрс солилт суурь хийх тул авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 12-ны 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч нарыг өөр замаар зорчихыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас сануулав.

Харин баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод хаагдах авто зам байхгүйг тодотголоо.