Монгол түмэн минь сайхан наадаарай
1 цагийн өмнө

Морьд үүрсэх шиг болоод сэрчихлээ
Монгол наадам өнөөдөр эхэлнэ
Зурхайд уухайлах шиг болоод
Зуны өглөө мандах нартай мэндэллээ
Цолоо дуудуулан дэвж тэлүүлэх бөх шиг
Наадмын өглөөний нар уулаа тулж өндийлөө
Хүрэн тэрмэн дээлээрээ гоёод
Хөхүүртэй айрагнаас нэгэнтээ уугаад
Гараанаас эргэх морь шиг догдлоод
Наадмын талбай орохоор явлаа
Зуун зууны түүхтэй наадмын нээлт эхэлж байна
Есөн цагаан сүлд наадмын талбайнаа заларч байна
Улсын тэргүүнүүд мэндчилж байна
Уяхан замба тивийн наран эгшиглэж байна…
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!
Та бүхэн сайхан наадаарай
MGL MEDIA GROUP-н хамт олон






