УЕПГ: Мөнгө угаах гэмт хэрэг 2 хувиар буурчээ
2026/07/16

Прокурорын байгууллага 2026 оны хагас жил жил байдлаар мөнгө угаах 229 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 52 хүнд холбогдох 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өмчлөх эрхийн эсрэг 97, Авлигын эсрэг 53, Эдийн засгийн 38, Хүрээлэн буй орчны эсрэг 4 гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 51,4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 4,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан.








Зочин · 2026/07/16
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Бат · 2026/07/16
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төр хяналттай болох үед л улс хөгжинө