Увс нуурт 22 настай залуу живж нас баржээ
2 цагийн өмнө

Долдугаар сарын 26-ны өдрийн 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Ингээд Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, өнөө өглөөний 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс цогцсыг нь олжээ. Талийгаачийн цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.






