Таканоива А.Баасандорж “Алтангадас” одон хүртжээ
2014/07/30
Японы мэргэжлийн Сүмо бөхийн дээд зиндаанд сэкитори цолтой амжилттай барилдаж буй Таканоива А.Баасандоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одон хүртээлээ. Шагналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд өчигдөр гардуулж баяр хүргэсэн байна.
Тэрбээр Японы Тоттори мужийн сүмогийн ахлах сургуулийг 2009 онд төгсөж, Их аварга Таканаханагийн дэвжээнд элсэн орж мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн барилдаж эхэлсэн байна. Адьяагийн Баасандорж нь Тайланд улсад болсон Сонирхогчдын сүмо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчиржээ. Японы алдарт Их аварга Таканаханагийн дэвжээний анхны Монгол бөх юм.
Таканоива А.Баасандоржийн амжилт:
- Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 2006 - 2009 онд хоёр алт, найман мөнгөн медаль хүртсэн.
- Сонирхогчдын сүмо бөхийн 2006 оны залуучуудын улсын аварга.
- Тайланд улсад болсон Сонирхогчдын сүмо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан алтан медалийг эх орондоо авчирсан. Мөн багийн барилдааны хүрэл медаль хүртсэн.
- 2008 онд Сонирхогчдын сүмо бөхийн залуучуудын дэлхийн аваргын мөнгөн мядаль хүртсэн. Мөн багийн төрөл хүрэл медаль.
- 2009 онд Олон Улсын хэмжээний мастер цол хүртсэн.
- Мэргэжлийн сүмо бөхийн сэкитори цолны болзолыг 2012 оны долдугаар сард хангасан.
Зочин · 2014/08/02
Зочин · 2014/07/31
Зочин · 2014/07/31
ingeel altan gadasuu
Зочин · 2014/07/31
Zaaaaaa, Mongold odoo hen hussen ni ner tsol, odon temdeg avdag bolchihoj deeeee...((((