БЗД-ийн нэр бүхий агуулахад аммиак алдагдаж байсныг саармагжуулжээ
1 цагийн өмнө

Аммиак алдагдсан тухай мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид газар дээр нь ажиллаж, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран шалгалт хийжээ.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэр бүхий ХХК-ийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоосон байна. Улмаар холбогдох байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч, аммиакийн алдагдлыг саармагжуулжээ.
Тус агуулах нь 2013 онд баригдсан, 240 ам метр талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак техникийн доголдлын улмаас алдагдсан нөхцөл байдал үүссэн байна.

Мөн шалгалтаар тус аж ахуйн нэгжийн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тогтоогджээ.
Иймд уг зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.








Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER TSENGEJ NAADI VAWALDAAD 80955877SADARLMAAR
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELLEED UILCHLGE TSAG SEXSEER TSAG SHAALTSAAD80955877
Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSAAD BOOB XXOOD BOOW DOLOOGD TOMSGN DOLOOX80955877VANXANDI