Хоёр автомашинтай туул голын салаанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргажээ
1 цагийн өмнө

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг 07.30-ны өдрийн 05:38 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б /34 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/, Т /33 настай, эрэгтэй/ нар нь 2 автомашинтай туул голын салаанд боогдсон байдалтай байсныг ажиллан аюулгүй газарт гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Тэрэлж, Туул /Улаанбаатар хот, Лүн сум/, Сөгнөгөр, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Таац, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, Намир /Өмнөговь сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэсэн байна.
Мөн өнөөдөр Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулаад байгаа юм.







Зочин · 1 цагийн өмнө
DYYDLGN80955877XALYYTSTAL XUCHINDEX AXN ANUS NUX XELEERE DOLOOMR80955877
Зочин · 1 цагийн өмнө
SERELTEIXEN SHAALTSI8095587 YRTAI GOE URN SHINEGENE AMSI
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDAAD XUCHINDUULI BOOB TAWITAL DYRTAI XUSLEER XXN BOOB VANAG DOLOPN VANXANI SEXSY80955877