Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ цаг үед нэлээд хэдэн компаниуд дампуурлаа зарлан хаалгаа бариад байгаа билээ. ЭЗЭН-100 хөтөлбөрийн үр дүн хэсэг харагдахад хугацаа хэрэгтэй хэмээн албаны хүмүүс хэлсэн.

Эдийн засаг сэргэхийг хүлээж буй байгууллагууд зарим нэг нь тэсэхээ байж байгаа бололтой. Тодруулбал, “Автобус 3” компанийн үйл ажиллагаагаа доголджээ. Хэвийн ажилллах боломжгүй болсон гэнэ. Дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Тус компани албан ёсоор хаалгаа барьж буйгаа зарлавал ажилтнуудаа цомхотголд оруулж, тээврийн хэрэгслүүдээ “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудад хувааж өгөх байх гэж ажилчид дуулгалаа.

Монгол улсын эдийн засаг хүндэрч байгууллагууд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрч байгаагийн тод жишээ үргэлжилсээр байна. Гэтэл шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нь бараг л дуусах шатандаа орсон. Үүнээс цаашаа хэдэн компани дампуурлаа зарлах бол доо.

Х.Даваа