ЗГ-ын зөвшөөрөлгүй бүх томилолтын санхүүжилтийг зогсоож, хурал, чуулганыг цахимаар хийнэ гэв
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал хууль тогтоомжоор үүрэг болгосон Засгийн Газрын албан ёсны шийдвэртэй олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй бусад форум, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спорт болон олон нийтийн арга хэмжээг санхүүжилтийг зогсоож байгаа аж.
Мөн урьдчилсан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны гадаад томилолт засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцалж, санхүүжилтийг нь зогсоож байгаа юм байна.
Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байгаа аж.
Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна гэв.







Зочин · 37 минутын өмнө
SAWI80955877
Зочин · 50 минутын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэртэй ямар ч ашиггүй бүсийн чуулганыг зогсоогоорой. Яг тухайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ямар ч хүртээлгүй бөөн сүр болсон хүмүүс хотоос бөөн зардал чирэгдэл болж очсон хамгийн хогийн муу ажил байлаа
Зочин · 1 цагийн өмнө
BOOW XXN BOOW DOLOON AL SEXSYGEERANUSDI80955877VADI BIEE UNELLEED