Монгол Улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 орж иржээ
1 цагийн өмнө

Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор зааглан, нэг удаад хамгийн ихдээ 50,000 төгрөгийн шатахуун олгож эхэлснээр ШТС-уудын өдрийн ачааллыг 2 дахин буурч байна. Ингэснээр дараагийн шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд ШТС-уудын савны нөөц тасалдахгүй байх боломж эхний ээлжинд бүрдэж байна.
- Монгол Улсад АИ-92 шатахууны 11 хоног
- АИ-95 шатахуун 13 хоног
- Дизель түлш 18 хоног
- Онгоцны түлш 10 хоног нөөцтэй байна.
08.01-05-ны өдрүүдэд Монгол улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 орж ирсэн
Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгдэв.







Зочин · 59 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877SEKSEER TOGLN ANUSDI