Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд наймдугаар сарын 15-нд “Хайрын хүч” тоглолтоо “Socialpay Park”-т тоглолтоо толилуулах гэж буй билээ. 

Тэгвэл тэрээр өнөөдөр шинэхэн клипээ үзэгч, сонсогч нартаа зориулан бүтээснээ дуулгаж олны хүртээл болголоо. 

Д.Болд ""БАЯРЛАЛАА" нэртэй шинэ дуугаа та бүхэндээ зориулж байна… Энэ дуу миний ЧИН сэтгэлийн АЯЛГУУ бас ҮГС байх болно…" хэмээлээ.