Жагсаалтын "хөөрхөн" С.Цэнгүүн намынхаа даргыг хормойтож гүйсээр АЗХ-ны ерөнхийлөгч болох уу?
1 цагийн өмнө

Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-нд буюу амралтын өдөр болно. Эл холбооны ерөнхийлөгчид Э.Галбадрал, С.Цэнгүүн, Д.Билгүүдэй нар өрсөлдөхөөр нэр дэвшжээ.
Дээрх гурван өрсөлдөгч нарын хувьд бүгд л залуу хүмүүс харин туршлага, мэдлэгийн хувьд хэн нь хэн бэ? гэдэг л олны анхаарлын төвд байна. Тухайлбал, АН-ын "хөөрхөн" С.Цэнгүүн гэгддэг түүнийг сүүлийн үед намын даргынхаа дэргэдээс салахгүй дагаж, харин Ч.Лодойсамбуу гишүүнээр өөрийнхөө пи арыг хийлгэсэн шигээ намирах болсон нь сошиалаас тод харагдах болсон билээ.
Түүний хувьд, 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан Намын (АН) үндэсний болон хувь тэнцүүлсэн төлөөллийн жагсаалтын 4 дүгээрт бичигдэн нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй нэгэн. Хамгийн олон томилолтоор явсан гишүүнээр тодорч хэсэгтээ л олны шүүмжлэлд өртөөд байсан тэр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулвал, УИХ-ын 2028 оны сонгуульд залуусын төлөөлөл болон дахин жагсаалтын дээгүүрт бичигдэх хувь өснө. Түүнийг гишүүн болоход АН-ын дарга асан Л.Гантөмөр том дэмжлэг үзүүлсэн гэдэг бол нөгөө талаас түүний аав С.Саруулсайханы хөрөнгө нөлөө их үүрэг гүйцэтгэсэн гэлцдэг.
Тэрбээр намынхаа анхан болон дунд шатанд ажилласан туршлагагүй гэдэг нь ажлын түүхээс нь харж болно. Эцэст нь дүгнэхэд, Хөөрхөн С.Цэнгүүн дахин гишүүн болоход АЗХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал л "гүүр" нь болох учиртай тул ийнхүү далд санаатай өгсөхөөр зэхжээ.







Зочин · 37 минутын өмнө
VANXANDI TOMSGN.DOLOON80955877
Зочин · 40 минутын өмнө
BOOB XXNOO80955877ANUSDAX VANXANDI80955877