Цэцэрлэг, сургуулийн засварт ашигласан будаг, барилгын материалаас шинжилгээ авч эхэлжээ
60 минутын өмнө

Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэлжээ.
Тодруулбал, Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй аж.
Тус ажлын хүрээнд өчигдөр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч хамрагджээ.
Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд “Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг долдугаар сард зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багш ажилтнууд, суралцагчдын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байх ёстойг сануулж, гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу гүйцэтгэл хийгээгүй барилгын компани, хяналт тавиагүй захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно” хэмээн онцоллоо.







Зочин · 55 минутын өмнө
SHAALTSN XUCHINDX AXN XUSDEG ANUS NUX XELEERE TACHAANGUI DOLOOMR80955877
Зочин · 56 минутын өмнө
URN SHINEGENE AMSI VANXANI SEXSYGR UILCHLN MERGJLN VABALDGCH
Зочин · 57 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOX ANUSDI JARGAAN TOMSGN. XELEERE XUSLEER DOLOON80955877