АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ
2 цагийн өмнө

Өнөөдрөөс эхлэн шатахуун импортлогч компаниуд АИ92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, литр тутмын үнэ 3040 төгрөг боллоо. Тэгвэл энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дараах тодруулгыг өгчээ.
ОХУ энэ сарын буюу наймдугаар сарын 1-с эхлэн нэг тонн АИ92- ийн үнийг 851$ болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн.
Одоогоор үнийн зөвлөл хуралдах тов гараагүй байна. Мөн дугаарын хязгаарлалттай олгох болон ₮50000 хязгаарлалттай олгох зохицуулалт 15 ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 16 буюу ням гарагаас эхлэн хэвийн байдалд шилжинэ хэмээн мэдэгдсэн билээ.







Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOON TOMSGN DOLOOGD
Зочин · 1 цагийн өмнө
SAWN80955877