НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тэгвэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дараах хоёр чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд:

  • БЭ:8 чиглэл 120 мянгат — Дүнжингарав худалдааны төв — Нарантуул худалдааны төв

Энэхүү богино эргэлтийн чиглэл нь 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах, Баянмонгол хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг холбож үйлчилнэ.

-Нийт зай: 9.7 км

-Зогсоолын тоо: 14

-Ойролцоо хугацаа: 38 минут

Чиглэлийн төрөл: Тойрог чиглэл

Зогсоолын дараалал: 120 мянгат → Хурд хороолол → Жанен таун → Үндэсний цэцэрлэгт хүрээлэн → Дүнжингарав худалдааны төв → Их Монгол хороолол → Эрдэнэдрийлинг → Нарантуул зах → Нарантуул захын зогсоол → Их Монгол хороолол → Сүмбэр орд → Баянмонгол хороолол → Жаргалан хотхон → Төв цэнгэлдэх хүрээлэн

 

БЭ:9 чиглэл Офицеруудын ордон — Нарантуул зах — Дүнжингарав худалдааны төв

 

Энэхүү богино эргэлтийн чиглэл нь Офицеруудын ордон, Номин худалдааны төв, Ахмадын хороолол, Нарантуул зах, Их Монгол хороолол, Дүнжингарав худалдааны төв орчмыг холбож үйлчилнэ.

 

Нийт зай: 9.3 км

 

Зогсоолын тоо: 17

 

Ойролцоо хугацаа: 40 минут

 

Чиглэлийн төрөл: Тойрог чиглэл

 

Зогсоолын дараалал: Дүнжингарав худалдааны төв → Их Монгол хороолол → Эрдэнэдрийлинг → Нарантуул зах → Ахмадын хороолол → Баянзүрх дүүргийн 13-р хороо → Номин худалдааны төв → Ихс апартмент → Офицеруудын ордон → Офицеруудын ордон → Эм Ай Ю дээд сургууль → Номин худалдааны төв → Баянзүрх дүүргийн 13-р хороо → Ахмадын хороолол → Нарантуул зах → Нарантуул захын зогсоол → Их Монгол хороолол