Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792.000 төгрөгөөс нэг сая төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 208.000 төгрөгөөр, өмнөх хэмжээнээс 26.3 хувиар нэмэгдэж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон шинэчилсэнтэй уялдан 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг ХХДХ-ээр тооцно.

Өөрөөр хэлбэл, ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу нэг сая төгрөгт ногдох 100.000 төгрөгийн татварыг хөнгөлнө. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч сард 100,000 төгрөг хүртэл, жилд 1,200,000 төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.