Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ
1 цагийн өмнө

Монгол Улс 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад улсад гаргах тоо хэмжээг Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан байдаг.
Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болдог аж. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой олны анхаарлыг татсан процесс сошиалд өрнөж ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Иймд шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх саналд иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 8098 иргэн гарын үсгээ зуржээ. Нийт 100 мянган хүний гарын үсэг зурж, энэ асуудлыг их хурлаар авч хэлэлцэнэ.
Түүнчлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн Байгаль орчны газрын дарга нарт батлагдсан гэрээний загварыг хүргүүлж, идлэг шонхор барих үйл ажиллагаанд гэрээ байгуулан ажиллах чиглэл өгчээ.
Шонхор барьсан тохиолдолд тусгай акт үйлдэх бөгөөд сумын нэр, барьсан идлэг шонхрын тоо, огноо, бөгж болон зүүлтийн дугаар зэрэг мэдээллийг алдаагүй бүртгэхээр гэрээний загварт тусгасан байна. Мөн актыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг тухайн суманд, нөгөөг аймгийн Байгаль орчны газарт төвлөрүүлэх зохицуулалттай.
Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох нийтийн өргөдөлд нэгдэж, гарын үсэг зурах бол энд дарж зурах боломжтой.







Зочин · 10 минутын өмнө
XUSSEN VAWALDGCH TSAG XILTSED SHAALGAAD80955877
Зочин · 17 минутын өмнө
SADARLAAD UILCHLN MERGJLN VANXANDAAD URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 18 минутын өмнө
AL SEXSEER XUCHINDEX ERTEI TSAGAAR SHAALTSI80955877TOMSGN DOLOON
Зочин · 18 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAAD80955877
altanhuu · 60 минутын өмнө
zuw
Bayrsaihan · 60 минутын өмнө
Arbuudiig hooj garga