МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Харамсалтай нь уг шалгалт зохион байгуулалт муутай болж олон хүүхдийн ирээдүй хувь тавилангаар наадаж, МУИС-ийнхан хичнээн хариуцлагагүй гэдгээ дахин дахин батлав.

Тухайлбал, МУИС-ийн Сэтгэл судлалын анги руу шилжин суралцагчдаас 2026.08.14-ны өдөр шалгалт авав.

  • Шалгалт 11:00 цагт эхлэх ёстой байтал шалгалт авах ёстой хүмүүс нь цагтаа ирсэнгүй.
  • Шалглтын хуваарь эрт гарсан болохоор анги, танхим бэлэн байх ёстой атал цагаасаа хоцроод ч хамаагүй эхлүүлэх гэтэл ширээ сандалгүй  хоосон заалтай байв. Ингээд шалгалт зохион байгуулагчид ширээ сандалтай анги, танхим олох гэж багагүй хугацаа алдаж хичнээн хариуцлагагүй, зохион байгуулалт муутайгаа дахин батлав.
  • Шалгалтын өмнө хуулах хориотой гэж сануулсан. Гэтэл шалгалтын үеэр хэд хэдэн хүүхэд хуулсан бөгөөд тэдний заримд нь удаа дараа сануулж, зарим хүүхдийг өчиггүй хөөж гаргажээ.  Бүх хүүхдэд сануулсан бол тэгш эрхийн зарчим үйлчилж хуулсан л бол ахин дахин сануулахгүйгээр хөөж гаргах ёстой байв.
  • Шалгалтын дараа  шалгуулагчид гарахад зохион байгуулагчид хэд хэдэн хүүхдэд давуу байдал олгож, танхимд үлдээсэн байгаа юм.
  • Шалгалтын хариуг будлиантуулсан. Тэнцээгүй хүүхэд рүү “ТЭНЦСЭН” гэж залгаад, тэнцсэн хүүхэд рүү  “ТЭНЦЭЭГҮЙ” хэмээн залгаж, имэйл бичиж будлиан хутгасан.
  • Хариуг мэдээлэх ёстой сайт нь яагаад ч юм гэнэт ажиллахаа больчихсон.
  • Шалгалтын хариу тухайн өдрөө гарна гэсэн ч гаралгүй тав дахь өдрөө гарсан. Өөрөөр хэлбэл хэний хүүхдийг тэнцүүлж, хэний хүүхдийг тэнцүүлэхгүй байх “хор”-оо шалгалтын комисс хангалттай хутгаад амжсан бололтой.

Монгол улсын ууган их сургууль жилийн жилд энэ төрлийн шүүмжлэлд өртдөг ч энэ алдаагаа засдаггүй. Харин ч хээл, хахуулийг хөхүүлэн дэмжиж байгаа мэт энэ мэт хариуцлагагүй алдаагаа давтсаар байгаа.

Энэ мэт хариуцлагагүй олон алдаа гаргасан нь тэгш байх зарчим алдагдаж үр дүнд нь олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна.

Шалгалт өгсөн хүүхдүүд хариуцлагагүй байж болдог, тэгш бус байж болдог гэдгийг харж, сэтгэл зүйгээрээ тоглуулсан энэ үйлдэлд МУИС-ийн шалгалтын комисс хариуцлага хүлээх нь зүйн хэрэг биз.

Харин НОХОЙН ЖОГОРХОЙ ШИГ шалгалтаа хүчингүй болгож, дахин шалгалт явуулж, алдаа засахыг, бусдын боломжийг хулгайлсан үйлдэлдээ хариуцлага хүлээж, энэ төрлийн алдааг дахин давтахгүй байхад БОЛОВСРОЛЫН САЙД Л.Энх-Амгалан та анхаарна уу!!!

Бид МУИС-ийн шилжих шалгалтын тойрсон асуудлыг цувралаар хүргэх болно.

А.Баярмаа