Гаалийн байгууллагын мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн байдлаар урд хөршөөс 2,175.8 тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ.

Импортын хэмжээ нэмэгдэж буй ч нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал байршлаас хамаарч өөр, өөр байна. Зарим газарт ачаалал багассан бол өөр газруудад оочерлож авсаар. 

Тодруулбал, шатахууны шуурхай штабын гаргасан мэдээллээр наймдугаар сарын 21-ний өглөөний 09:00 цагийн байдлаар Тасганы овоо орчмын Петровис ШТС-4 дээр үүрээр 19.5 тонн Евро-92 шатахуун буусан бол АИ-92 бензин 12 тонн, дизель түлш 10 тонныг дараалалгүй хэвийн олгож байна гэв.

Мөн Энхтайвны гүүрний доод талын Петровис ШТС-16 салбарт шөнийн 01:00 цагт АИ-92 бензин 15 тонн, Евро-92 шатахуун 48 тонн тус тус нэмэгдэж буусан бөгөөд одоогоор Евро-92 маркийн шатахуун гурван тонны үлдэгдэлтэй, 20-30 автомашины дараалалтайгаар бүх хошуугаар өгч байгаа аж.

ҮНЭ ХАНШ

Өмнөх 7 хоногтой харьцуулахад:

  • АИ-92 авто бензиний үнэ 7.0 хувь
  • Өндөгний үнэ 0.3 хувиар өсөж,
  • Хонины ястай махны үнэ 3.4 хувь,
  • Сонгинын үнэ 2.3 хувь,
  • Үхрийн ястай махны үнэ 1.7 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 1.6 хувиар тус тус буурчээ.

Нэс Ойл компанийн нийт зургаан салбар хэвийн ажиллаж байна. Үүнээс Чулуун-Овоо, Налайх, Баруун туруу дахь салбаруудад АИ-92 бензин 3,040 төгрөг, дизель түлш 4,180 төгрөгөөр борлуулагдаж байгаа бол орон нутгийн салбаруудад АИ-92 бензиний үнэ арай өндөр буюу Шарын голд 3,140 төгрөг, Чойрт 3,130 төгрөг, Сайншандад 3,170 төгрөгийн ханштай байна.