Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам гэгч их хурлаа хуулийн хугацаанд нь хийж чадалгүй маш ичгэвэртэйгээр татан буугдсан билээ.

Энэ тухай ШИНЭ нам гэгчийн гишүүн Ш.Буянжаргал: "Шинэ намын үйл ажиллагааг зогсоож, АН-тай нэгтгэх” энэ асуудлыг хэн сэдсэн бэ гэсэн асуулт түрүүн тавигдлаа. Тэгэхээр би энэ асуултад бас нэг нэмэлт тайлбар өгье.

 

Шинэ нам бол Монгол Улсад байгаа улс төрийн хүчнүүдээс нэг зүйлээрээ бид нар ялгарч байгаа.

 

Шинэ нам бол “Байгалийн баялгийн хувьцааг ард түмэнд нь өмчлүүл” гэсэн уриатай. Жишээлбэл, "Эрдэнэс Тавантолгой"-н бүх хувьцааг Монгол Улсын иргэн бүрд өмчлүүлнэ гэсэн ийм уриа, ийм бодлоготой явж байгаа.

Тэгэхээр бид бүхэн мэдэж байгаа. Монголын байгалийн баялгийн ордуудыг МАН, АН-ын хэдхэн олигарх эзэмшиж, өмчилж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар яасан гэвэл, энэ Шинэ нам аюултай, эвгүй асуудал ярьж байна. Яагаад гэвэл “байгалийн баялгийн хувьцааг ард түмэнд нь өмчлүүлнэ” гэдэг чинь байгалийн баялгийг ард түмэнд нь өгөх гэж байна гэсэн ийм асуудал гаргаж байгаа учраас энэ намыг ер нь татан буулгах нь зөв, үйл ажиллагааг нь зогсоох нь зөв гэсэн ерөнхий сэжим гарсан байх гэж би итгэж байгаа юм.

 

Тийм учраас тэр Ж.Батзандан, тэр намын дарга Ц.Гантулга нарыг би бүр онцгойлон нэр цохиж хэлье.

 

Тэд нарыг хахуульдаж байгаад, зохион байгуулалттайгаар Шинэ намын үйл ажиллагааг зогсоож, улс төрийн намын бүртгэлээс хасуулах ийм үйл ажиллагааг бүр явуулчихлаа.

Тэгээд үүнийг харамсалтай нь Улсын дээд шүүх дэмжсэнд бид нар бүр харамсаж байгаа юм." гэжээ.

сонин.мн