ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас
57 минутын өмнө

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцын зарчим, үзэл баримтлалын дагуу 7 ай савын хүрээнд үндэсний болон нүүдлийн соёл иргэншилтэй улс, орны соёлын өвөрмөц байдал, өв уламжлал, түүнийг дагасан илэрхийллийг хамгаалах, соёлын олон төрөл зүйлийг хүлээн зөвшөөрч, түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн фестивалийг Монгол Улс санаачилж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарлан, 2026 онд 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Монгол Улсад зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр нүүдэлчин Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт мэдлэг арга ухаан, мал маллах арга ухаан, аж төрөх уламжлалт арга ухааныг сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан долоон ай савын 362 төрөл зүйл, эдгээр өвийг өвлөн эзэмшсэн аймаг, нийслэлийн 990 өвлөн уламжлагч, суралцагчид нэгэн дор хуран 3 өдөр цуглаж соёлын өвөө сурталчлан, шилдгүүдээ шалгарууллаа.




















