Алслагдсан зарим суманд шатахуун нийлүүлэлтийг ойрын хугацаанд хэвийн болгоно
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хүргэв.
Энэ үеэр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Энэ сарын 1-нээс 24-нийг хүртэлх
- Сүхбаатар боомтоор 45,507 тонн авто бензин,
- Эрээнцав боомтоор 780 тонн авто бензин,
- Замын-Үүд боомтоор 4,500 тонн авто бензин гээд нийт 50,780 тонныг импортоор хүлээн авсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,520 тонн АИ92 бензинийг хүлээн авч, холбогдох өртөөнд нь буулгаж, түгээсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад 1,345 тонн, орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1,116 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн.
Одоогоор 9,000 тонн АИ92 төрлийн бензин тээвэрлэгдэж ирж байгаа. Өмнө нь мэдэгдсэний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд ажилласан.
Өмнө нь 70-80 орон нутгийн шатахуун түгээх станцад нийлүүлж байсан бол одоо 105 болж нэмэгдлээ. Ялангуяа аймгийн төвүүдийг хангах улмаар алслагдсан газруудад хангах зорилго тавьж ажиллаж буй. Импортын хэмжээ бол тасралгүй явж байгаа. Тэр тусмаа наймдугаар сард захиж авахаар болсон бензинээ богино хугацаанд нийлүүлэхээр ярилцаж байна.
БНХАУ-аас авч байгаа бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа.
Зарим алслагдсан сумдад 20 гаруй хоног бензиний түгээлт очоогүй тохиолдол бий. ОХУ-ын талаас ачилт багасгасантай холбоотойгоор манай улсад нөөц дундарсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын талаас ачилтаа нэмэгдүүлсэн гэх мэдээлэл байгаа. Тийм учраас бид ч гэсэн хэвийн хэмжээнд хүргэхээр шуурхай ажиллаж байна" гэв.







Зочин · 14 секундын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 24 минутын өмнө
Zarim zizig zumaa negtgexsen