Хайр ийм дарамт дагуулдаг юм уу?
2014/08/01
Найз залуугаа ойлгох оо байлаа. Манай найз залуу үнэн аймаар зэрлэг балмад. Намайг өөрийнхөө үгээр байлгах гэдэг. Мөн дээрээс нь найз охидуудыг маань хэл амаар доромжлоод хэн ч надтай харьцахаа больсон. Нэг удаа найз охинтойгоо утсаар ярьж байтал хэнтэй удаан чатлаад байдаг юм гэснээ утсыг минь булааж аваад эвдэлчихсэн. Би аав ээжийнхээ нэрийг бодоод тэсээд л байгаа. Тэгсэн нэг удаа согтуу ирчихээд надад гар хүрсэн. Согтуу эрэгтэй хүнийг би дийлэхгүй юм байна лээ. Одоо миний алхам бүрийг хянадаг. Ажил дээрээ очиж өөрийг нь хүмүүст муулсан л байж таараа өөрийг нь доошоо хийж өөрийгөө хүнээр өрөвдүүлж нэр хүнд олж авах гэлээ гээд тэнэгдээд байхын. Тэгээд өчигдөр ажил дээрээ ажил ихтэй байхад залгахаар нь утсаа авч чадаагүй юм. Тэгтэл чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ хэн нэгэнтэй салбагнаад ингэж харьцсны чинь хариу гээд нотебүүкийг минь юу ч үгүй болтол нь эвдэлчихлээ. Би одоо энэ хүнийг яах вэ. Ойлголцох гээд ч чадахгүй юм. Хайртай гэчихээд ингэж хүн дарамтлах нь үнэхээр аймшигтай байна.Туслаач?