COP17-ийн үеэр Ерөнхий сайд Н. Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзлаа
57 минутын өмнө

COP17-ийн үеэр Ерөнхий сайд Н. Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзлаа. Тэд хоёр улсын Стратегийн түншлэлийн бодит үр дүн, дараагийн алхмуудын талаар санал солилцлоо.
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр манайд 5000 айлын орон сууц бүхий "Солонго-1,2" хорооллын төсөл хэрэгжиж байна.
Төсөл 2027 оны 3-р улирал дуусна. Үр дүнд 5000 айл өрх өглөө ус зөөхгүй. Өвөл нүүрс түлэхгүй. Хүүхэд нь утаатай орчинд өсөхгүй. Түрээсийн байр дамжихгүй. Гэр бүл ирээдүйгээ илүү тогтвортой төлөвлөх боломжтой болно.
БНСУ-д 60 мянга гаруй Монгол иргэн амьдарч байна.
Аав, ээж нь ажилтай үед хүүхдээ хэнд үлдээх вэ, хаана сургах вэ, Монгол хэлээ мартах вий гэсэн санаа зовнил олон гэр бүлд бий.
Тиймээс хүүхдүүд нь эх хэлээрээ сурч, Монгол соёл, ахуйгаа мэддэг, Монголтойгоо холбоотой өсөх боломж нэмэгдүүлэхээр БНСУ-д Монголын хоёр дахь сургууль байгуулах бэлтгэл ажил хангаж байна.
Монгол, БНСУ-ын худалдааны эргэлт 2025 онд 504 сая ам.долларт хүрсэн.
Цаашид худалдааны тоог өсгөхөөс гадна Монголд ажлын байр, үйлдвэрлэл, орлого үлдээдэг хамтын ажиллагаа руу шилжих нь чухал.
Түүхий эдээ түүхийгээр нь гаргах бус, хөрөнгө оруулалт татаж, технологи шингээж Монголдоо боловсруулж, бүтээгдэхүүн болгож, Монгол залуусаа ажлын байртай болгоход Засгийн газар анхаарч ажиллаж байна






