Дарханд тав, Эрдэнэтэд 10 вагон АИ92 шатахуун хүргэжээ
57 минутын өмнө

Дархан хотод таван вагон, Эрдэнэт хотод 10 вагон АИ 92 шатахуун хүргэсэн талаар шатахууны Шуурхай штабаас мэдээллээ.
Тодруулбал өчигдрийн 08:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цагийн хооронд нийт 54 вагон 3,017.94 тн шатахуун орж ирсэн байна. Үүнээс 10 вагон буюу 634.48 тн нь дизель түлш, 43 вагон 2,383.46 тн АИ92 бензин орж иржээ.
Үүнээс Цогтцэцийд 8 вагон, Дарханд 5 вагон, Эрдэнэтэд 10 вагон буулгасан бол Улаанбаатар хот дахь Толгойт өртөөнд 28 вагон буюу 1,680тн шатахуун буулгасан байна.






