Нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариул татсан Монгол иргэнд 4 сарын хорих ял оноожээ
2026/08/28
БНСУ-ын Инчон хотын шүүх Монгол Улсын 51 настай иргэн А-д нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариулыг татаж, ажиллагаанд оролцсон хэргээр 4 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэв.
Инчон хотын дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн танхимын шүүгч Ким Хён Сук уг хэргийг хянан хэлэлцэж, Монгол Улсын иргэн А-г БНСУ-ын Агаарын тээврийн аюулгүй байдлын тухай хууль (항공보안법) зөрчсөн гэм буруутайд тооцсон байна. Шүүхийн шийдвэрийг наймдугаар сарын 27-нд танилцуулжээ.
Нислэгийн үеэр ослын гарцын бариулд хүрчээ
Хэрэгт дурдсанаар А нь 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос Инчоны олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд сууж байхдаа ослын гарцын нээлтийн бариулыг татаж, ажиллуулахыг завдсан байна.
Тухайн үед тэрбээр ослын гарцын хажуугийн 22J суудалд сууж байсан бөгөөд онгоц нислэг үйлдэж байх үед уг бариулд хүрч ажиллуулсан нь шалгалтаар тогтоогджээ.
БНСУ-ын Агаарын тээврийн аюулгүй байдлын тухай хуульд нисэх онгоцны аюулгүй байдал, хэвийн ажиллагаанд саад учруулах үйлдэл хийх, мөн онгоцны хаалга, ослын гарц болон холбогдох төхөөрөмжийг дур мэдэн ажиллуулахыг хориглодог байна.
Шүүх: Аюултай үйлдэл боловч бодит эрсдэл үүсээгүй
Шүүхээс тухайн үйлдэл нь онгоцны аюулгүй нислэгт заналхийлж болзошгүй, эрсдэл өндөртэй үйлдэл бөгөөд яллагдагч өмнө нь БНСУ-д өөр төрлийн хэрэгт холбогдон шийтгүүлж байсан тул хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзжээ.
Гэхдээ А нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үйлдлийн улмаас онгоцны бүхээгт эмх замбараагүй байдал үүссэн, эсвэл нислэгийн аюулгүй байдалд бодитой ноцтой заналхийлэл бий болсон нь тогтоогдоогүйг харгалзан ялыг тэнссэн байна.
Ингэснээр Монгол Улсын иргэн А-д 4 сарын хорих ял оногдуулсан боловч уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, шууд хорих ангид явахгүйгээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Yonhap News, News1 / БНСУ, 2026.08.27








hello · 2026/08/31
Overnight cuddling needed after sex. Booked VIP Escort Mahipalpur for girlfriend experience. Woke up to morning wood. She sucked me off gently. Then we had slow passionate sex. Shower together was intimate. Whole night of affection received. Emotional connection felt genuine. Girlfriend without commitment perfect. Will book weekend soon. Best GFE in GK.
Зочин · 2026/08/29
Монголын нэрийг бузарласан нэг муу орк л биз дээ.
Зочин · 2026/08/28
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
J · 2026/08/28
Iim teneg hun bdgaa. Ongoitson bol ongots duuren hun uheh bj