Сэрэмжлүүлэг: Ганцхан өдрийн дотор 7 удаагийн явган зорчигчийг мөргөсөн осол гарчээ
1 цагийн өмнө

Тээврийн цагдаагийн албанд хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 зам тээврийн осол бүртгэгдсэн.
Явган хүний гарц нь явган зорчигчийн аюулгүй зорчих эрхийг хангах зориулалттай бөгөөд жолооч бүр энэ хэсэгт онцгой анхааралтай хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Тээврийн цагдаагийн албанаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Жолооч та бүхэн:
- Явган хүний гарц болон уулзварт дөхөхдөө хурдаа урьдчилан сааруулах
- Зам хөндлөн гарч байгаа болон гарч болзошгүй явган зорчигчид зам тавьж өгөх
- Уулзвар, гарцаар нэвтрэхдээ хөдөлгөөний дараалал, тэмдэг тэмдэглэгээг мөрдөх
- Анхаарал сарниулах гар утас ашиглах зэрэг үйлдлээс татгалзах
Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөх нь зөвхөн таны үүрэг төдийгүй бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах чухал хариуцлага юм.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба






