Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ. 

Тодруулбал, Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангахыг хүсэж иргэн Оргилсайханы Энхболор эл өргөдлийг санаачилжээ.

Ингэхдээ, "Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд гурван нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангахыг хүсэж байна.

Монгол Улсад банк болон банк бусын зээл аваагүй хүн ховор. Жирэмсэн эх декрит аваад орлогогүй болох үеэс зээлээ төлөх боломжгүй болдог. Энэ үед банк, банк бусын зээл хоцрох үед тухайн байгууллагаас ирэх дарамт гардаг. Энэхүү дарамтын улмаас хүүхдээ өсгөх, хэрэгцээ хангах боломж дутмаг болж улмаар эрт ажилдаа орсноор хүүхэд элдэв аюулд өртөх, цаашлаад сэтгэл зүй, амь нас эрсдэх аюултай. Харин зээлийн бодлого уян хатан болсноор төрөлт нэмэгдэж, нярай болон бага насны хүүхдийн эндэгдэл багасах цаашлаад ирээдүйн хүн амын нийгмийн бухимдал арилах боломжтой. Төрсөн эхийн тэтгэмжийг 500,000 болгох төсөв байхгүй тул энэ аргаар хүн амаа дэмжээсэй гэж хүсэж байна" гэжээ.

Тус өргөдөлд одоогоор 2574 иргэн нэгдэж, гарын үсгээ зуржээ. Та бүхэн уг өргөдөлд гарын үсгээ зурж, дэмжихийг хүсвэл энд дарж нэгдэх боломжтой. Тус өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурсанаар УИХ-аар хэлэлцэх юм.