Б.М нь Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.

Түүнчлэн нийтийн албан тушаалтан М нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан, нийтийн албан тушаалтан Т нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгажээ. Одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1065 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1051 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ