Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтаар Монгол Улсын эдийн засагт чухал хоёр асуудлаар ярилцлаа.
Ерөнхий сайд Н.Учрал "Нэгдүгээрт, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны Түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснийг Ерөнхийлөгч В.В.Путин онцоллоо. Евразийн зах зээл нь 180 сая хэрэглэгчтэй. 6 их наяд ам.долларын эдийн засагтай.
Үндэсний үйлдвэрлэгчдийн 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтэрнэ. Үр дүнд нь хувийн хэвшлийн экспорт, ажлын байр, орлого өснө.
Хоёрдугаарт, Монгол Улсын түлш, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар Ерөнхийлөгч В.В.Путинтэй ярилцлаа.
Нийлүүлэлт тогтвортой байлгах чиглэлд нааштай хариу авлаа.
Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд ярилцсан асуудлуудыг бодит ажил болгож, үр дүнд хүргэхэд Засгийн газар онцгой анхаарна. Хэлэлцээр бүр Монгол Улсад бодит үр дүн авчрах ёстой" гэлээ.






