Өнөөдрөөс томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүйгээр хийж эхэллээ
54 минутын өмнө

Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 3-наас эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүллээ.
Сайд Э.Батшугар: “Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” гэлээ.
.jpg)
Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.






