Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
2026/09/04

Мэдээний гэрэл зургийг төстэй эд зүйлсээр орлуулав
Иргэн Р хашаанаасаа Түрэгийн үеийн олдворт тооцогдох дөрөө, амгай, зуузай, төмөр цагираг олж, цахим сүлжээнд “Түрэгийн үеийн олдвор зарна” гэх зар байршуулжээ. Түүнийг соёлын биет өвийг хууль бусаар завших гэм буруутайд тооцож, торгууль ногдуулсан байна.
Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейд үзүүлтэл “Манайх худалдан авах боломжгүй. Харин та өөрийн нэр дээр хандиваар өгч болно шүү” гэлээ.
Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би өөрийн амьдарч буй хашаа болох Б… дүүргийн Зүүн наран … гудамжны … тоотод муу усны нүхийг дөрвөн метр шахуу ухах явцдаа дөрөө, амгай гэх мэт эд зүйлс олсон. Тухайн эд зүйлсийг зарвал хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхийн тулд Соёлын өвийн үндэсний төвийн археологийн мэргэжилтэн … гэдэг хүнд зургийг нь явуулсан. “Хэдэн оны, ямар учиртай зүйлс вэ” гэж асуухад “Түрэгийн үеийн гал тоногтой амгай, бөөрөнхий ултай дөрөө зэрэг байна” гэж хариулсан. Тэгэхээр нь “Эдгээрийг яаж зарах вэ” гэхэд “Чи музейгээс асуу” гэх зөвлөгөө өгсөн юм.
Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейд үзүүлтэл “Манайх худалдан авах боломжгүй. Харин та өөрийн нэр дээр хандиваар өгч болно шүү” гэлээ.
Би өөрийн ашигладаг …. гэх цахим хаягаасаа “Эртний эдлэл худалдаа, авна зарна” гэх бүлгэмд зар оруулахад нэг үл таних хаягаас “Найман сая төгрөгөөр худалдаж авъя” гэх санал тавьсан юм. Тэгэхээр нь арай бага үнээр зарах гээд байгаа юм шиг санагдаж, маргааш нь дахин зар оруултал 99…….. дугаараас залгаж уулзах санал тавьсан. Заасан хаягийн дагуу очиход цагдаа нар орж ирээд, баривчилсан” гэж мэдүүлжээ.
Мөн би зориулалтын дагуу хаана хүлээлгэж өгөхөө мэдэхгүй байсан гэх нэмэлт тайлбар өгчээ.
Иргэн Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийг завших” гэмт хэрэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдах” гэмт хэрэг тус, тус үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Шүүхээс уг иргэнийг 8,100,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Мөн дөрөө, хоёр зуузай, төмөр цагираг зэрэг эд зүйлсийг хадгалуулахаар Соёлын үндэсний төвд шилжүүлэх тогтоол гаргажээ.
Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйл. Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах
1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх







Pooja Kaushik · 2026/09/07
Treat yourself to the finest company available in the region by requesting a gorgeous High Class Call Girl Dwarka to brighten up your weekend plans.
Зочин · 2026/09/07
зсссс яршиг оо. ичээч ээ. иргэндээ л том байхын. манай улсын үнэт олдворууд хилийн цаана хууль бусаар гарсан, тэгэхэд яаж бсан болж бна
Зочин · 2026/09/07
МАН ын авилгачид аа шийтгэж чадахгүй байж 1 муу иргэнд хүчээ гаргах юм даа. Өрөвдөлтэй цагдаа нар.
Зочин · 2026/09/05
Өмхий сдаанууд дээрэмчид. Улс нь дээрэмдээд зогсохгүй нэмж торгоод давхар хохироосон бна ш дээ муу лалрууд
Зочин · 2026/09/05
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Зочин · 2026/09/05
Лалрын төртэй юм даа чааваас, худалдан авах үүрэгтэй төр
чааваасдаа · 2026/09/05
монгол улс ийм болхоор л хужаа нар нүүрсэн дор түм бумаар нь хужаа руу зөагөөд дууслооооо ха ха ха
Зочин · 2026/09/04
Энэ бол дээрэм төр уг эд агуурсыг үнэлээд авах ёстой
Уншигч · 2026/09/04
Залилан ,дээрэм болсон ч юм уу