Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
2026/09/08
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй” хэмээн үзэж Монгол Улсын иргэний хувиар цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ.

Тэрбээр,
Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна.
Монгол улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.
Монгол улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна.
Иймд УИХ ын гишүүн М.Нарантуяа- Нара гэх хүнд ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна.
1. УИХын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нараг чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах,
2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах,
3. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих ёсны дүгнэлт гаргах
Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн,шаардлагагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна” гэжээ.







Зочин · 2026/09/14
ХАСГУУД цөөнх хэмээн тэдний талыг дэмжих байдлаар ханддагаа болих ёстой. Баянөлгий, ховдын зарим сумдад монголчууд цөөнх байгааг яагаад анхаарахгүй байгаа юм вэ? ХААНА шударга ёс алдагдаж байгаа л анхаарах ёстой
Pooja Kaushik · 2026/09/12
When it comes to finding genuine elegance and unmatched luxury in the capital, booking a [url=https://www.modelescortindelhi.in/]Model Delhi Escort[/url] always guarantees an unforgettable and truly delightful evening for every sophisticated client seeking high-class companionship.
Pooja Kaushik · 2026/09/12
When it comes to finding genuine elegance and unmatched luxury in the capital, booking a <a href="https://www.modelescortindelhi.in/">Model Delhi Escort</a> always guarantees an unforgettable and truly delightful evening for every sophisticated client seeking high-class companionship.
Dd · 2026/09/12
Huraldaan baitugai general gadagshaa Garcia San l baigaa biz deeYamar zangarag gargahiig harj suuhaas daa Neg namiin Kazan gishuun Yamar bololtoi baigaa bol
Зочин · 2026/09/08
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/09/08
битгий хуц женисгүлээ танайхан яагаад урианхай, тува, халх иргэдийг дарамтлаад газар нутагт элдэв цогцос тавиад нутаг бузарлаад нутгийн нэр яагаад өөрчлөөд байгаа гуйлгачингууд вэ эхлээд тэр учраа ол. Нараагийн зөв за юу.
Зочин · 2026/09/08
zuv naraag huuj yav.lj hariuthlaga toothdog boloosoi ganth hun bich shu naraa herees hezerj bgaa avgai da
Дөлгөөн · 2026/09/08
Маш зөв ёс зүйн хороо энэ асуудлыг нэг тийшээ шийдэх цаг нь болсон
Зочин · 2026/09/08
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө