Counter-Strike 2-ын FISSURE Playground 3 тэмцээн есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын Сүжөү хотод эхэлнэ. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсыг The MongolZ болон 5star Esports багууд төлөөлж байна.

The MongolZ эхний тоглолтоо 14:00 цагаас MIBR-ийн эсрэг, 5star Esports 11:00 цагаас 9z-ийн эсрэг хийнэ. Мөн The MongolZ энэ тэмцээнд Techno-г сэлгээнд суулгаж, cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнд тоглуулахаар болсон байна.

Тэмцээний хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 8–10-нд үргэлжилж, бүх тоглолт BO3 форматаар явагдана.