Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Уг өдрийг Монгол Улс 1996 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн билээ.

1937 оноос эхтэй улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас олон мянган хүн хилс хэрэгт хэлмэгдсэн бөгөөд албан бус мэдээллээр 37 мянга орчим хүн хохирсон гэж үздэг. Өнөөдрийг хүртэл 31,604 хүнд холбогдох 10,226 хэргийг цагаатгаад байна.

Есдүгээр сарын 10-нд төрийн өндөр албан тушаалтнууд хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлнэ.