Наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан. Гэвч дахин өссөн үзүүлэлттэй гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. 

Тухайлбал, наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус буурчээ. Үүнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад:

  • Луувангийн үнэ 3.6 хувь,
  • I зэргийн гурилын үнэ 0.3 хувь,
  • Хонины ястай махны үнэ 0.2 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 0.1 хувиар тус тус өсжээ.

Харин

  • Төмсний үнэ 13.8 хувь,
  • Сонгинын үнэ 6.4 хувь,
  • Үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар тус тус буурчээ.