"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
55 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогч эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байгаад энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан.
Холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор БЗДЦХ-3 шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.






