Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим”-ынхаа нээлтийг хийжээ
2014/08/03
МУСТА, жүжигчин Г.Ундармаа өөрийн санаачлагаараа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөн, 78.5 сая төгрөгний өртөгтэйгөөр засварлаж, тохижуулан өнгөрөгч баасан гаригт буюу 08 сарын 01-нд нээлтийн хийжээ.
Эрхэм жүжигчний санаачлагыг дэмжсэн олон сайхан хүмүүсийн сэтгэл шингэж амжилттай хэрэгжсэн уг төслийн ээлтийн ажиллагааны үеэр төслийн санаачлагч, жүжигчин Г.Ундармаа “Би өнгөрсөн жил энэ хүлээлгийн танхимаар үйлчлүүлж байсан. Тэр үед тухгүй байсан учраас их бухимдсан. Тэгээд засаж тохижуулах санаа төрсөн. Одоо ингээд харахад сайхан байна. Тохиолог, тухтай орчин бүрдсэнд тун их баяртай байна. Үзэгчдээсээ авч байдаг эрч хүч, урам зоригийнхоо хариуг барих гэсэн юм. Өмнө нь I төрөхийн хүлээлгийн танхим болон Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимуудыг тохижуулж байсан. Хүүхдийн хүлээлгийн өрөөг тохижуулахгүй байхын аргагүй юм. Эд нар чинь Монголын ирээдүй шүү дээ. Би чинь хүнээс юм гуйх дургүй хэрнээ энэ ажилд бол ёстой нэг хамаагүй гуйна шүү дээ. Ийм ажил хийх гэж байна чадахараа туслаач гээд л хаа сайгүй явж өгдөг. Монголд маш сайхан бизнес эрхлээд, туслалцаа үзүүлээд явж байгаа олон хүмүүс байна. Ер нь бол хүн бүрт эх орноо гэсэн сэтгэл байна. Өнөөдөр сайхан байна. Олон сар энд ирэхдээ ажлын хувцастай ирж байсан бол өнөөдөр даашинзаа өмсөөд ирэх сайхан байна. Та бүхэндээ баярлалаа." хэмээн ярьсан юм.
Тэрбээр жүжигчин Г.Ундармаа Итгэлийн танхимаа нээснийхээ дараа өөрийн Твиттер хуудаснаа "Итгэлийн танхимд ажилласан бүх хүмүүсийн мэдээлэл энд харагдана. Сайн сайхан зүйлд хүмүүс биднийг нэгтгэдэг хамгийн үнэнч ариун зүйл бол зүрх сэтгэл гэж би боддог. Тийм ч учраас Итгэлийн танхимийн лого зүрхэн хэлбэртэй. Ийм л олон зүрх нэгдэн байж энэ ажлын ард гарлаа даа найзууд аа.
БАЯРЛАЛАА, БУСДАД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛАН ХАМТРАН АЖИЛЛАСАН БҮХ ХҮМҮҮСТЭЭ БАЯРЛАЛАА. ЦАГ МӨЧ ТУТАМ ЭРХЭМ ХҮМҮҮС ТА НАРТАА БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ. Ингээд тусалсан, хамтарсан, дэмжсэн бүхий л хүмүүс, компаниуддаа дахин дахин баярлалаа. Та бүхний минь ажил үйл үргэлж дээшээ мандан бадарч байхыг ерөөе." хэмээж сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ингээд сайн үйлийг санаачлан, сайхан яваа эрхэм уран бүтээлчдээ уншигч түмнийхээ нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.
Зочин · 2014/08/09
Буянд тань даган баясая. Монголын нийт ард түмний өмнөөс таньд баярлалаа
Зочин · 2014/08/04
ajilin amjilt .Sain vils delgereh boltugai